8o
Улаанбаатар хот
mobile menu

ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫН АЧ ХОЛБОГДОЛ

2023-03-21 12:15:00

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалан дэмжихэд ихээхэн чухал ач холбогдолтой бөгөөд нярай хүүхдийг зөв хооллосноор тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт, хөгжлийг, улмаар тэдний амьдрах чадварыг сайжруулахад оршиж байгаа юм.

Хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор эхийн сүүг амлуулах нь хүүхдийн эндэгдлийг 22 хувиар бууруулдаг байна. Мөн дан эхийн сүүгээр хооллолт нь хатгалгаа өвчнөөр өвдөх тохиолдлыг 23 хувиар, суулгалт өвчнөөр өвдөх эрсдлийг 10.5 дахин, хатгалгаа өвчнөөр нас барах эрсдэлийг 15.1 дахин бууруулдаг ажээ.

Үүний зэрэгцээ 6–23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллолсон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2.8 дахин бага, эхийн сүүгээр хооллоогүй 6-11 сартай хүүхдийн бүх шалтгаант нас барах магадлал хүүхэд 56, 12-23 сартай хүүхдийн 23 хувиар тус тус өсдөг байна.

Эхийн сүүгээр хооллохын ач холбогдол

Эхэд:

 - Төрсний дараах цус алдах эрсдэлээс сэргийлнэ

 - Өндгөвч, хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулна

 - Умайн  агшилт сайжирна

 - Хурдан хугацаанд хэвийн жиндээ хүрнэ. 

Хүүхдэд:

 - Хүүхдийн эрүү нүүрний хөгжлийг дэмжинэ

 - Суулгалт өвчний эрсдэлийг бууруулна

 - Харшлаас хамгаална

 - Хүүхдийн оюун ухааны хөгжилд сайнаар нөлөөлнө

 - Амьсгалын замын халдвараас сэргийлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл