Өсвөрийн буюу 18 хүртэлх насныхны хоккейн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) “Степпе Арена” мөсөн өргөөнд тав дахь өдрөө үргэлжилж байна.
Монголын өсвөрийн хоккейчид дөрөвдүгээр тойрогт Туркменистаны багийн эсрэг өчигдөр тоглож 4:6 харьцаатайгаар хожигдлоо. Тоглолтын шилдгээр Монголын багаас нэг дугаартай Баатархүүгийн Содбилэг, Туркменистаны багаас 21 дугаартай, Ашыров Ровшин нар шалгарчээ.
Манай баг маргааш Тайланд улсын шигшээ багтай 20:30 цагаас тоглоно. Одоогоор Монголын шигшээ баг хоёр хожил, хоёр хожигдолтойгоор хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна.