Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНТУ-ын Лив эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн профессорын баг Монголд ажиллаж байна.
Уг айлчлал нь хоёрдох удаагийнх бөгөөд өмнө ирсэн баг Монгол улсад ризотоми хагалгааг нэвтрүүлж хамтарсан мэс засал, холбогдох эмч мэргэжилтнүүдэд эмнэлзүйн сургалтууд орж байсан бол энэ удаад нугасны мэдрэлийн ёзоор тайрах эмчилгээний мэс заслын баг, хүүхдийн зүрхний мэс заслын багийг сургах, ажлын байрны сургалт зохион байгуулах, шаардлагатай хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийх юм.
Гуравдугаар сарын 13-ны өдөр Хүүхдийн мэдрэлийн мэс заслын эмч Туфан Хичдонмез, хүүхдийн зүрх судасны мэс заслын эмч Сертач Чичек нар дараах сэдвүүдээр холбогдох мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд илтгэл тавьж хэлэлцүүлэг зохион байгууллаа.
- Краниосиностоз
- Булчингийн чангарал, агшилт,
- Сонгомол нурууны ризотоми
- Хүүхдийн мэдрэлийн мэс засал
- Гидросефали, арахноид, уйланхай, дурангийн шинжилгээ
- Том артерийн судасны шилжүүлэг
- Хэвийн бус уушгины
- Фаллотын тетралоги
Тус хэлэлцүүлэгт ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэшлийн төвүүдийн нийт танхимаар 98, цахимаар 48 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
Эдгээр өдрүүдэд Ризотоми хагалгааг анх хийсэн таван хүүхдэд дахин үзлэг хийх бөгөөд нэн яаралтай зүрхний гажигтай болон мэдрэлийн мэс засал хийх шаардлагатай хүүхдүүдэд үзлэг хийнэ.