8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэрхэн өөрт байгаа зүйлсээрээ гэрийн интерьерээ өөрчлөх вэ?

2023-03-14 16:18:00

Гэрийн тавилга болон декоруудын ердөө байрлал нь л өөрчлөгдөхөд өрөөний өнгө төрх тэр чигтээ өөр болж, сэтгэл санаа дагаад сэргэдэг л биз дээ. Өрөөнүүдийнхээ дотоод заслыг өөрчлөхөд заавал үнэтэй тавилга, сүүлийн үеийн төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй. Тэгвэл танд ганц ч төгрөг зарцуулахгүйгээр өөрийн гэрээ тохижуулах интерьерийн шинэлэг бөгөөд зальжин 10 аргыг зааж өгье.

1. Малгайгаа ханын гоёл болгон ашиглах

Малгайгаа хувцасны шүүгээнд тоосонд дарагдаж, өмсөх ч үгүй хаях ч үгүй хоёрын хооронд хадгалахын оронд өрөөнийхөө гоёл чимэглэлийн элемент болгон байрлуулаарай.

зураг

 

2. Даавуун чимэглэл

Өрөөнд бага зэргийн өнгө нэмэхэд л нь асар том өөрчлөлт авчирдаг. Та янз бүрийн өнгө, хэлбэр, хэмжээтэй даавууны өөдөс ашиглан ханын чимэглэл хийх боломжтой.

зураг

4. Дүүжин тавиур

Унтлагын өрөөнд хөндлөн мод болон олс ашиглан дүүжин тавиур хийж болно. Энэ нь өрөөг дэгжин, загварлаг харагдуулахаас гадна ямар ч зардал гарахгүй.

зураг

 

5. Үнэт эдлэлээ ханандаа өлгөх

Шүүгээндээ нуусан зүүлт, бугуйвчаа гаргаж ирээд хоосон жаазны хүрээнд хийж өрөөнийхөө хананд өлгө. Өнгө өнгийн гоёл чимэглэл нь таны хананы үзэмжийг нэмэгдүүлэхээс гадна эд зүйлсийг тань орооцолдохоос сэргийлнэ.

зураг

 

6. Бичиг хэргийн хавтас ашиглах

Оффисын том хавтсыг сэтгүүл, болон номыг далдлах хэрэгсэл болгон хувиргаарай. Мөн хүүхдүүдийнхээ сурах бичиг, дэвтрүүдийг ч ялгаж илүү цэгцтэй харагдуулах боломжтой.

зураг

 

7. Зургийн ханатай болох

Өрөөндөө зураг өлгөх нь онцгой дурсамжууд болон хайртай хүмүүсээ сануулах гайхалтай арга юм. Альбумандаа хав дарчихдаг хайртай дурсамжуудаа ил гаргаж, өрөөгөө ч бас чимээрэй.

зураг

 

8. Хуучин хөшгөө солиод тавь

Нэг хэсэг дурлан дурлан авсан хөшигнөөсөө уйдаад далд хийчихсэн бол одоо гаргаж ирээд өлгөх цаг нь болжээ. Эсвэл одоо байгаа хөшигтэйгөө нийлүүлэн цоо шинэ хөшигтэй ч болж болох юм.

зураг

 

9. Өнгийн скочоор чимэглэх

Янз бүрийн өнгийн скоч ашиглан өрөөний хаалгаа чимэглэж болно. Ялангуяа хүүхдийн өрөөний хаалгыг чимэглэхэд бүр тохиромжтой.  Эсвэл хүүхдийн өөрийнх гараар урласан наамал, хайчилбар байж ч болно.

зураг

 

10. Номуудаа өнгөөр нь ялгаж өрөх

Номуудаа өнгө өнгийн дагуу эгнүүлэн байршуулбал илүү цэгцтэй харагдахаас гадна номуудаа олоход ч илүү амар болох юм.

зураг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment