Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриевийн нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээн ОХУ-д болж өндөрлөлөө. Тэмцээнд 12 орны баг оролцсон бөгөөд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй гурван тамирчин хүч үзсэн юм. Үүнд эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Отгонбаярын Солонго барилдаж хүрэл медаль хүртлээ.
О.Солонго нь өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын алтан медальтай бөгөөд Дархан-Уул аймгийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы шавь юм.