Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” романтик, эмгэнэлт дуурь Монголын тайзнаа анх 1977 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр мэндэлсэн юм. Анхны тоглолтыг Монголын анхны эмэгтэй найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор монгол хэлээр найруулан тавьсан. 2000 онд Итали хэлээр шинэчлэн найруулсан бөгөөд 2015 онд БНСУ-ын найруулагч Ан Ху Воны найруулгаар дахин шинэчлэн тавьсан билээ.
Харин энэ удаа Дуурь бүжгийн эрдмийн театрын залуу найруулагч Б.Мэндбаяр Ан Ху Вон найруулагчийн үндсэн тайзны тавилт дээр шинэ уран бүтээлчдийг бэлдэн ажиллаж байна.
Ж.Вердийн "Травиата" дуурийг энэ амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд 17.00 цагаас толилуулах юм.