8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын пауэрлифтингийн амжилтыг шинэчлэн тогтоолоо

2023-03-06 13:37:00

“Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо”-ны классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн өчигдөр /2023.03.05/ Спортын төв ордонд хоёр дахь өдрөө болж өндөрлөлөө. Тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй тамирчин оролцож өрсөлдөв.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 83 кг жингийн суултын төрөлд “SBD” клубын тамирчин Б.Дүвжид 286 кг, 93 кг жингийн суултын төрөлд “SBD Strength” клубын тамирчин Э.Адьяатөмөр 282.5 кг-ыг өргөснөөр тус тус алтан медаль хүртэж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Мөн насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Могул” клубын тамирчин Э.Нямсүрэн таталтын төрөлд Э.Нямсүрэн 151 кг өргөж дээд амжилт тогтоов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment