8o
Улаанбаатар хот
mobile menu

“Чингис хаан” музейг өчигдөр 2007 хүн үзэж сонирхжээ

2023-03-02 13:47:00

Монгол орон даяар өрнөж буй Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр “Чингис хаан” үндэсний музейгээр нийт 2007 хүн үйлчлүүлснээс 30 хувь нь хүүхэд байжээ.

Үндэсний түүх, соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах зорилгын хүрээнд “Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, "Үнэт эрдэнийн чулуу" сэдэвт маркийн анхны өдрийн нээлт, Бэлгэт гөрөөс хэвлэх, Буган чулуун хөшөө хэвлэх, Хүннүгийн нар саран шүтээн ил захидлын хөтөлбөр, Луун хээтэй аяганы хээг барлах хөтөлбөр зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна. Мөн өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейн бэлэг дурсгалын дэлгүүрийн албан ёсны нээлтийн ёслол болох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Европын хаад ноёд харштай эсвэл балгастай байхад Чингис хаан юу ч барьж бүтээгээгүй, шинжлэх ухаан ч хөгжүүлээгүй, хэдэн хулгайч удмаа үлдээсэн.
2023/03/08 192.82.86.175