Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Уг хуулийн төсөлд олон нийтийг саналыг авах ажлыг өчигдрөөс эхэлүүллээ. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина" гэсэн заалт оруулжээ.
Стратегийн ач холбогдол бүх ордын жагсаалтад дараах 15 орд багтдаг. Мөн 30 гаруй ордыг нэмж стратегийн ордод хамруулахаар судлаад байгаа юм.
- Тавантолгойн чулуун нүүрсний орд.
- Нарийн сухайтын нүүрсийн орд.
- Багануурын хүрэн нүүрсний орд.
- Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд.
- Мардайн ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай.
- Дорнодын ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай.
- Гурван булагийн ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай.
- Төмөртэйн төмрийн хүдрийн орд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршилтай.
- Оюу толгойн зэс, алтны орд. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байршилтай.
- Цагаан суврагын зэс, молибдений орд. Дорноговь аймгийн Мандах суманд байршилтай.
- Эрдэнэтийн зэс, молибдений орд. Орхон аймгийн Баян-Өндөр суманд байршилтай.
- Бүрэнхааны фосфоритын орд. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байршилтай.
- Бороогийн алтны орд. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай.
- Төмөртэйн овооны цайр, хар тугалганы орд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай.
- Асгатын мөнгөний орд. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байршилтай.