Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн тушаалаар Ж.Цолмон, З.Болдбаатар нарт шинжлэх ухааны докторын зэрэг тус тус олгожээ.
Эдгээр эрдэмтэнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өгөв.
- Ж.Цолмон “Монгол хүний гавал, нүүрний антропометр, хатуу зөөлөн эдийн үзүүлэлтүүд болон эрүү нүүрний гажгийн тархалт, гажгийн үед гарах зарим өөрчлөлтүүдийг судалсан дүн” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг
- З.Болдбаатар “Цэргийн аюулгүй байдлыг хангах онол, практикийн асуудал” сэдвээр Цэргийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа гэж Шинжлэх Ухааны Академиас мэдээлэв.
Ж.Цолмон нь Эрүүл мэндийн дэд сайд байсан бол З.Болдбаатар нь Батлах хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.