8o
Улаанбаатар хот
mobile menu

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ЭМНЭЛ ЗҮЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ 9 ДЭХ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-01-13 12:37:00

Нийслэлийн хэмжээнд уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа улсын болон хувийн хэвшлийн эмч нарыг чадавхжуулах, эмнэл зүйн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэгтэй хамтран зохион байгуулж буй “Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн олон улсын сургалт” 9 дэх өдрөө үргэлжилж байна.

Тус сургалт нь нийт 12 өдөр үргэлжлэх бөгөөд эхний 6 өдрийн онолын сургалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэг, Анагаах ухааны их сургуулийн Монгол анагаах ухааны Дээд сургуулийн нэрт эмч, эрдэмтэн, эмнэл зүйн олон жилийн туршлагатай эмч нар удирдан явуулж Монгол анагаах ухааны мэргэдийн сургаал, эмнэлгийн хөгжил, эмчилгээний онцлог, Монгол анагаах ухааны эмчилгээний зарчим, өвлийн улиралд зонхилон тохиолдох  амьсгалын замын өвчнөөс сэргийлэх, засах, усан хаван, хүүхдийн тархины саа, сэтгэцийн өвчин, ясны сийрэгжилт, хавдрын өвчнөөс сэргийлэх, эмчлэх, элэг болон ходоодны бор зэрэг өвчнийг эмчлэх болон заслын чиглэлээр мэдлэг олгож эмч нарын эмнэл зүйн ур чадварыг дээшлүүллээ.

Өнөөдрийн байдлаар сургалтын 2 дах хэсэг болох Заслын чиглэлийн эмнэл зүйн сургалт үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл