8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.ЦОГТБААТАР 2022 ОНЫ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЖҮДОЧИД НЭР ДЭВШЛЭЭ

2023-01-12 13:32:00

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос 2022 оны дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчинг санал асуулгаар тодруулахаар шийдсэн. "Ташкент-2022"  насанд хүрэгчдийн ДАШТ-ий 73 кг-ын жингийн алтан медальт, гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар нэр дэвшив. Түүнтэй хамт Taто Григалашвили, Энди Гранда, Давлат Бобонов, Хифүми Абэ гээд шилдэг 5 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд санал асуулга өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм. Ялагчийг хоёрдугаар сарын 5-нд Парисын “Их дуулга"-ын тэмцээний үеэр албан ёсоор зарлана.

Монголчууд маань Цогбаатарыг дэмжихийн тулд awards.ijf.org хуудас руу орж саналаа өгөх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл