8o
Улаанбаатар хот
mobile menu

1986 оны ДАШТ-д гаргасан амжилтаа Марокко давуулж чадсан бол Аргентин давтаж чадах уу?

2022-12-15 13:02:00

1986 онд Мексикт болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дуулиан тарьсан хоёр баг нь Марокко, Аргентины үндэсний шигшээ багууд байсан юм.

Тэгвэл үүнээс хойш 36 жилийн дараа Катарт болж буй ДАШТ-д мөн энэ хоёр багийн нэр дуурсагдаж буй нь сонин тохиолдол болж байна.

Тухайн үед Мароккогийн шигшээ баг хэсэгтээ ганц ч хожигдолгүй тэргүүлж, шөвгийн 16-ын шатанд Баруун Германы хүчирхэг багт 1:0 харьцаагаар хожигдож байжээ. Хэсэгтээ тэд Португалийн шигшээ багийг 3:1 харьцаатай хожиж байсан юм.

Энэ бол Мароккогийн шигшээ багийн энэ удаагийн ДАШТ-ээс өмнө гаргасан хамгийн өндөр амжилт байжээ.

Тэгвэл одоо мароккочууд шөвгийн дөрөвт шалгарч, хүрэл медалийн төлөө тоглох гэж байгаа нь Африк тивийн болон Арабын ертөнцийн орнуудын хамгийн өндөр амжилт юм.

Нэг үгээр хэлбэл Мароккогийн шигшээ баг 1986 онд гаргасан амжилтаа 2022 онд давуулаад байна.

зураг

 

Өнөөдөр Катар 2022 тэмцээний тэргүүн байрын төлөө тоглохоор шалгараад буй Аргентины шигшээ баг 1986 оны ДАШТ-д түрүүлэн аварга болж байлаа.

Гэхдээ тэдний хувьд 2022 оны нөхцөл байдал 1986 оныхоос нэлээд өөр байна.

Тухайн үед 25 настай Диего Марадонагийн оргил үе байсан бол өнөөдөр 35 настай Лионел Мессигийн дэлхийн аварга болох тав дахь оролдлого болж байна.

1986 оны ДАШТ-д Марадона таван гоол оруулж байсан бол Месси одоогоор Катар 2022 тэмцээнд бас таван гоол оруулаад байгаа.

Гэхдээ Аргентины шигшээ багт энэ ДАШТ-д дөрвөн гоол оруулаад буй 22 настай Хулиан Алварез байгааг мартаж болохгүй.

1986 онд Аргентины шигшээ баг хэсгийн шатанд ганц ч хожигдоогүй бол энэ жил хэсгийнхээ төдийгүй энэ ДАШТ-ий хамгийн сул баг Саудын Арабт хожигдож, гол дуулианыг тарьсан билээ.

Аргентинчууд 1986 онд аваргын алтан цомын төлөө Баруун Германы шигшээ багтай тоглож байсан бол энэ удаа мөн Европын хүчирхэг багуудын нэг Францын шигшээтэй өрсөлдөх гэж байна.

 

Эх сурвалж: Aljazeera

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment