Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 804.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийснээс 714.7 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгджээ.
Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагджээ.
Хөгжлийн банк нь 2022 оны 12 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байгаагаас 31.0 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 914.3 тэрбум төгрөгийн, 69 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.