2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 1,282,317,738 төгрөгийн үнийн дүн бүхий 1,752,354 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD +14.89%), “Ард кредит ББСБ” ХК (ADB +13.62%) болон “Ард Даатгал” ХК (AIC +12.18%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Голомт Банк” ХК (GLMT -10.88%), “Төрийн Банк” ХК (SBM -6.51%) болон “Дархан нэхий” ХК (NEH -4.10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 104,567 ширхэг нэгж эрхийг 19,397,815 төгрөгөөр, багцын арилжаагаар 530,583 ширхэг үнэт цаасыг 681,799,155 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 3.13% хувиар өсөж, 36,913.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,622,830,966,983 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ