ОХУ-ын Буриадын аварга шалгаруулах муай тайн тэмцээн Улаан-Үүд хотноо 04 сарын 1-3-ны хооронд зохиогдож Монголын тамирчид амжилтын ганзага дүүрэн ирлээ. Тус тэмцээнд Монголоос гадна Эрхүү, Ангар, Чита, Кузбасс, Кемеров, Агийн бүсийн баг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.. Монголын багийн бүрэлдэхүүн Багийн ахлагч Б.Батсуурь Багийн дасгалжуулагч О.Алтанпүрэв Шүүгч Э.Буянжаргал Тамирчид Т.Өсөхбаяр , З.Мөнх-Эрдэнэ, Г.Пүрэвжав, Б.Халиун нар оролцож 45 кг-д Т.Өсөхбаяр мөнгө, эмэгтэй 51кг-д Б.Халиун мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн тамирчиддаа баяр хүргье.