Өдрийн мэнд хүргэе.
‘’Күинс мед ” клиникийн Нүдний мэс заслийн эмч Л.Баньдхүүтэй зовхины мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдэээлэл авахаар ярилцлаа. Л.Баньдхүү эмч нь мэргэшсэн нүдний мэс засалч ба мэргэжлээрээ 5 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм. Сүүлийн үед манай эмэгтэйчүүд Баньдхүү эмчийн давхраа гэж нилээн шуугих болсон ба эмчтэйгээ уулзаж мэдээлэл авлаа.
Юуны өмнө та давхрааны талаар мэдээлэл өгнө үү ямар ямар төрөл байдаг бэ? г.м
- Давхраа нь Сэтэлгээтэй, сэтэлгээгүй ази давхраа, Европ давхраа, Утсан давхраа гэсэн 3 төрлөөр хийдэг. Тухайн хүний насны байдал , зовхины унжилтаас хамаарч ямар төрлөөр хийхийг эмч нь харж байж зөвлөгөө өгч байж шийднэ.
Тэгвэл Сэтэлгээтэй, сэтэлгээгүй ази давхраа, Европ давхраа гэж ямар давхрааг хэлдэг бэ? Ямар хүмүүст тохиромжтой бэ?
- Сэтэлгээтэй, сэтэлгээгүй ази давхраа нь зүсэлт хийгддэг давхрааг хэлнэ. Сэтэлгээ нь урагш болон арагш гээд 2 төрөл байдаг. Зовхи нь унжсан бол тухайн хүний унжсан арьсыг авч, зовхийг өргөж хийж өгдөг. Нүдний бүлцэнг арилгаж, өөхийг авах замаар хийж болдогоороо давуу талтай. Ази хүмүүст эпикантус буюу нүдний зай хол хүмүүст урд талын сэтэлгээтэй давхраа зохимжтой арын сэтэлгээг нүдээ том болгох хүсэлтэй жижиг нүдтэй хүнд хийвэл илүү тохиромжтой байдаг. Эдгэрэлт түргэн сорви үлдэхгүй хийгдэнэ.
Утсан давхраа гэж ямар давхрааг хэлдэг бэ? Ямар хүмүүст тохиромжтой бэ??
- Сүүлийн үед охид бүсгүйчүүд нилээдгүй сонирхож байгаа давхраа бол Утсан давхраа. Насны хувьд 21-ээс доош насны, нимгэн зовхитой хүнд зохимжтой. Мөн арьс авах боломжгүй тул хэт унжсан болон зузаан зовхинд хийх боломжгүй байдаг. Өөрийн мэт давхраа хийлгэх хүсэлтэй бүсгүйчүүд болон эрэгтэй хүмүүст зохимжтой. Хаван болон хөхрөлт үүсэх нь бага, эдгэрэлт түргэн гэдгээрээ давуу талтай. Мэс заслын дараа оёдлын утас авахгүй тул шууд ажилаа хийгээд явж болдог онцлогтой.
Та яг одоо ямар ямар төрлийн нүдний хагалгаа хийж байна бэ?
- Заа би яг одоо ‘’Күинс мед’’ клиник -д нүдний мэс заслын эмчээр ажиллаж байна. Манай эмнэлэг дээр хөмсөг доогуур болон дээгүүр зовхи өргөх мэс засал, доод зовхины үрчлээ арилгах, уутанцар авах давхраа хийх, сэтэлгээтэй давхраа хийх, давхрааны засвар хийх,утсан давхраа хийх зэрэг үйлчилгээ хийгдэж байна. Эдгээр ажилбаруудыг би өөрөө хийдэгээ.
Эрсдэл гэж байдаг уу?
- Тухайн хүнийхээ унаган төрхөнд өөрчлөлт орууулахгүйгээр залуу насны гоо сайхныг буцаан өгөхийг гол зорилгоо болгодог. Хөмсөг дээгүүр болон доогуур өргөх нь тухайн хүний төрөлхийн нүдийг сэргээж өрдөгөөрөө онцлоготой.
Зарим эмнэлэгт давхраа хийлгээд нүдээрээ тоглуулчихлаа гэсэн хүмүүс их байдаг. Энэ тал дээр юу хэлэх бэ?
- 1-д эмнэлэгээ зөв сонгох хэрэгтэй.
2-д хэт хямд үнэд хууртах хэрэггүй. Сайн эмч өөрийгөө болон хийж буй ажлаа хэт хямд үнэлдэггүйг санаарай.
3-д эмчээ зөв сонгоорой. Эмч хүнд хийж байсан туршлага, кейсын тоо,хүндрэлээ хэрхэн шийдвэрлэж байсан зэрэг олон чухал зүйлүүд байдаг. Иймд заавал эмчтэйгээ сайн уулзаж ярилцаж байж шийдвэрээ гаргаарай. Манай “Күинс мед’’ эмнэлэг дээр ирж байгаа хүмүүсээс гомдол гаргах хүн бараг гардаггүй гэхэд хилсдэхгүй. Энэ бол бидний ажлаа хир сайн хийдэг гэдгийг харуулж байгаа гол үзүүлэлт юм.
Настай хүний зовхи янзлах, залуу хүний зовхи янзлах ажилбар хир зэрэг ялгаатай бэ?
- Өө их ялгаатай шүү. Залуу хүний давхраа хийх бол их амархан. Настай хүний зовхин дээр бас эмч нь яаж арьсыг нь тэнцүү авах бэ? Хаанаас нь өргөх бэ? Өөхийг нь яаж авах бэ? Гээд жинхэнээсээ эмчийн ур чадвар шаардсан ажил байдаг. Ер нь эмэгтэйчүүддээ хэлэхэд зовхио хэт их унжуулаад хагалгаа хийлгэх нь дэмий шүү гэж зөвлөгөө өгмөөр байна.
Таньд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Ингээд ярилцлага өгсөн Баньдхүү эмчдээ баярлалаа. Та бүхэн доорх утасаар “Күинс мед” эмнэлэгт хандаарай.
Хаяг Натурын баруун талд UB Tower- н 6н давхарт
Утас: 80905848 , 99645848