Олон улсын таэквондогийн монголын холбооны баг тамирчид энэ сарын 10-11-ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад зохион байгуулагдах “International Christmas championship” тэмцээн болно. Тус тэмцээнд ОТМХ-ны нэг шүүгч, долоон тамирчин, албаны хоёр, нийт арван хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор эх орноосоо мордлоо.
Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн Олон улсын шүүгчээр М.Ариунболд ажиллана. Энэ удаагийн тэмцээний насанд хүрэгчдийн тулааны 71 кг-ын жинд Н.Цолмон, 85 кг-д Э.Энххүслэн, Б.Мөнх-Оргил 92 кг-ын жинд тулалдах юм. Харин “Мастерс” ангилалд Н.Гэрэлмаа 68 кг-д, С.Энхбаатар 66 кг-д, Р.Сайханжаргал 70 кг-д, М.Төрбаяр 80 кг-ын жинд тулалдах юм байна