“Zola&Bros Circus” акробат академийн уран бүтээлчид Францын Гренобль хотод зохиогддог олон улсын циркчдийн наадамд “Есөн өрлөг” уран бүтээлээр амжилттай оролцож мөнгөн цомын эзэд болжээ.
Тус хамтлагийн ерөнхий продюсер, найруулагчаар Б.Золбаяр, бүжиг дэглээчээр гавьяат жүжигчин А.Батхүү, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат, хувцас дизайнераар З.Амаржаргал, менежер Veneta Stefanova, Ц.Солонго, уран бүтээл хариуцсан багшаар Б.Золбаясгалан нар ажиллаж буй юм.