Улаанбурхан өвчин аюулын харанга дэлдэж он гарсан энэ өвчнөөр 8 хүүхэд амиа алдлаа. ХӨСҮТ-ээр үйлчлүүлэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тус эмнэлэг ачаалалаа дийлэхээ больжээ. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр бүртгэгдэж эхэлсэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж 2014 оноос хойш 30 мянга гаруй иргэн өвчилсөн бол 2016 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 3000 хүн өвчилсөн судалгаа байна. Эл айхтар өвчний дэгдэлт аюулын харанга дэлдэхээс гадна, нярай хүүхдэд ихэд халтай төдийгүй амийг нь авсаар байна. Улаанбурханыг хүүхдийн тахал өвчин гэж нэрлэдэг аж.
Он гарснаас хойш найман хүүхэд уг өвчнөөр нас барахад хэн ч тоохгүй өнөөдрийг хүрлээ.
Ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө санаа зовж байгаа хэн ч алга. Эрүүл мэндийн яамны сайд авилга албан тушаалын хэрэгт холбогдож эзэнгүй болсоор жил болж байна. Төр засаг, салбар яам хайхрахгүй хаясаар өнөөдрийг хүрлээ. Сонгууль дөхсөн энэ үед гишүүд хаана очиж юу ярьж олны анхааралд өртөх вэ гэж бодон толгойгоо шаналгаж явна. Улс төрчид авилга, хээл хахуулийн хэргээр хоригдохоор нэгнээ өмөөрч цагдаа шүүхийн байгууллагын хаалга татан завгүй яваа тэд.
Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийн эрх зөрчигдөх ёсгүй хэмээн ярьдаг УИХ-ын эмэгтэй гишүүд хаана байна?.
Та нарын үг үйлдэл чинь зөрөөд байгаа юм биш үү. Үнэхээр өр зүрхтэй эмэгтэйчүүд, хүүхдүүдийнхээ төлөө цохилох зүрх байна уу, та бүхэнд. Үр үндэстэй, өр зүрхтэй бүхэн энэ асуудалд анхаарал хандуулах цаг нь болжээ. Үүрээр дахин нэг хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл байна. ХӨСҮТ-д хүүхдийн амьсгалын аппарат 2 ширхэг байдаг. Өвчний дэгдэлт их энэ үед 2 амьсгалын аппарат хаанаа ч хүрэхгүй нь ойлгомжтой. Зөөлөн суудалд тухалж байгаа УИХ-ын гишүүд шийдвэр гаргах түвшинд ажилладаг хүн бүхэн энэ асуудалд анхаарахгүй бол Улаанбурхан өвчин гамшгийн хэмжээнд хүрлээ. Яг өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 412 хүн хэвтэн эмчлүүлж байна. Амьсгалын аппарат хүрэлцэхгүй үнэхээр хүнд байдалд байна. Үхлийн харанга дэлдэж буй “Улаанбурхан” өвчний эргэн тойронд хэн юу хэлэв.
Та нарын үг үйлдэл чинь зөрөөд байгаа юм биш үү. Үнэхээр өр зүрхтэй эмэгтэйчүүд, хүүхдүүдийнхээ төлөө цохилох зүрх байна уу, та бүхэнд. Үр үндэстэй, өр зүрхтэй бүхэн энэ асуудалд анхаарал хандуулах цаг нь болжээ. Үүрээр дахин нэг хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл байна. ХӨСҮТ-д хүүхдийн амьсгалын аппарат 2 ширхэг байдаг. Яг өнөөдрийн бйадлаар ХӨСҮТ-д 412 хүн хэвтэн эмчлүүлж байна. Амьсгалын аппарат хүрэлцэхгүй үнэхээр хүнд байдалд байна. Үхлийн харанга дэлдэж буй “Улаанбурхан” өвчний эргэн тойронд хэн юу хэлэв.