Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2022 оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулж байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 14.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (15.3%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13.0 их наяд төгрөг болж 2.3 (21.7%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 13 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, тэнцэл 1.0 их наяд төгрөгийн алдагдалтай гарав. Төсвийн орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд НӨАТ 853 тэрбум төгрөг, бусад төрлийн татвар, төлбөр хураамжийн орлого 1.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлох нөлөө үзүүлжээ.
Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 152.4 мянган тонн буюу 26.9 хувиар буурав гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.