Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+ mobility) төслийн хүрээнд Польш улсын Лодзын их сургуульд (Uniwersytet Łódzki) богино хугацаагаар ажиллах солилцооны хөтөлбөрт МУИС-ийн багш, профессор (teaching staff) та бүхнийг өргөдлөө мэдүүлэхийг урьж байна. Солилцооны хөтөлбөрийн хүрээнд Лодзын их сургуульд нийт 7 (ажлын 5+амралтын 2) хоногийн хугацаанд ажиллаж, 8 цагийн хичээл заана.
Тэтгэлгийн хэмжээ: Солилцооны хөтөлбөрт богино хугацаагаар ажиллахтай холбоотой зардлыг (олон улсын нислэгийн тийз– 820 евро болон амьжиргааны зардал–өдрийн 140 евро) Европын Холбооноос санхүүжүүлнэ.
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн үндсэн орон тооны, дараах мэргэжлийн чиглэлүүдээр ажилладаг багш, профессор байх:
- Нийгмийн ухаан, сэтгэл судлал
- Нийгэм, соёл судлал
- Нягтлан бодох бүртгэл, татвар
- Банк, санхүү, даатгал
- Англи хэлний ахисан дунд буюу В2 түвшний мэдлэгтэй байх
- Лодзын их сургуульд 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 09-ны хооронд 7 хоногийн хугацаатай очиж ажиллах боломжтой байх
- Цаашид хоёр их сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт
- Солилцооны гэрээ
- CV/ танилцуулга (europass загвар ашиглах, https://europa.eu/europass/en)
- Англи хэлний мэдлэгийг тодорхойлох батламж
- Багшийн ажлын тодорхойлолт
- Багшийн ажлын амжилтыг нотлох нэмэлт баримт бичгүүд
Өргөдөл мэдүүлэх эцсийн хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал цахимаар хүлээж авна.
Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг англи хэл дээр PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны хэлтсийн partners@num.edu.mn цахим хаягаар явуулна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.
Сонгон шалгаруулалт дараах журмаар явагдана:
- Сонгон шалгаруулалтыг МУИС болон Лодзын их сургууль 2 үе шаттайгаар хамтран зохион байгуулна.
- Илгээгч их сургууль өргөдөл мэдүүлэгчийн бичиг баримтын бүрдэлт болон тэтгэлэгийн шаардлагад нийцсэн талаар үнэлгээ өгнө.
- Хүлээн авагч сургууль өргөдөл мэдүүлэгчийн ажиллах чиглэлийг харгалзан үнэлгээ өгнө.
- Өргөдөл мэдүүлэгчид тэнцсэн, тэнцээгүй талаар хариу хүргүүлнэ.
- Тэнцсэн өргөдөл мэдүүлэгч солилцооны тэтгэлэгийн гэрээнд гарын үсэг зурна.
- Солилцоо эхлэх/дуусах хугацааг эцэслэн тохиролцоно.
Өргөдөл мэдүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу:
- Өргөдөл мэдүүлэгчид тавьсан шаардлагад тохирч байгаа эсэх
- Уригч сургуульд ажиллахад англи хэлний хангалттай мэдлэгтэй эсэх
- Солилцоогоор ажиллах салбартаа хангалттай туршлагатай эсэх
- Өргөдөл мэдүүлэхэд шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэх
- Өргөдөлд солилцооноос хүлээх үр дүн болон солилцоонд хамрагдах хүсэл зорилгынхоо талаар тодорхой тусгах
Хөтөлбөртэй холбоотой асуудлаар Хамтын ажиллагааны хэлтсийн partners@num.edu.mn хаягаар эсвэл (1142) утсаар холбогдон хандана уу.
Лодзын их сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.uni.lodz.pl/en/mobility холбоосоор нэвтэрч үзнэ үү.