8o
Улаанбаатар хот
mobile menu

Ургамлын тос, будааны үнэ өсч, махны үнэ буурчээ

2022-11-10 15:03:00

Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн сард хэрхэн өссөн тухай статистик мэдээллийг хүргэж байна. Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. 2022 оны арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсч, өмнөх долоо хоногоос 0.7 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.5 хувиар өсчээ.

Тухайлбал, нийслэлд гурил, гурилан бүтээгдэхүүн, будааны үнэ өссөн бол мах, хүнсний ногооны үнэ тогтвортой байна. Орон нутагт мах, дизель түлшний үнэ буурсан бол сүү, гурил, будааны өсчээ.

Хил гааль болон дотоодын үйлдвэрлэлтэй холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож, үнэ хөөрөгдөх асуудал гарч байгаа юм. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянадаг. Харин Үндэсний статистикийн хорооноос сар бүр дээрх судалгааг хийдэг бөгөөд нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж.

Өнгөрсөн сарын хувьд Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3-3.5  хувиар, өмнөх долоо хоногоос 1.5-1.8 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Сүүлийн сарын хугацаанд ургамлын тос, гурил, будаанаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээнд байна.

Одоогийн байдлаар зах, бөөний төвд зарагдаж буй гурилууд 450 хүртэлх төгрөгийн нэмэгдэлтэй ирж буй аж. Харин томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд гурилын үйлдвэрүүдээс хамаарч бүтээгдэхүүний үнэ кг нь 650 хүртэлх төгрөгөөр өсчээ. Харин будааны хувьд:

  • Цагаан будаа-3500-6500
  • Шар будаа 4000-7000
  • Хар будаа- 9500-10500
  • Гурвалжин будаа-5500-8000 төгрөг байна.

Харин ургамлын тос төрлөөс шалтгаалж литр нь 8500-14500 төгрөгийн хооронд байна. Эдгээр бүтээгдэхүүний үнэ сүүлийн хоёр долоо хоногт килограмм, литр тутамдаа 200-500 төгрөгөөр  өсчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment