8o
Улаанбаатар хот
mobile menu

3х3 сагсан бөмбөгийн оюутны ДАШТ-ээс манай улсын эмэгтэй баг ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртжээ

2022-10-31 13:50:00

Турк улсын Истанбул хотод сагсан бөмбөгийг 3х3 төрлийн оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн энэ сарын 27-29-нд боллоо. 

Таван тивийн шилдэг 12 баг өрсөлдсөн уг тэмцээнд манай эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн байна. Тэд энэ тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй баг болж байгаа юм. 

Өмнө нь тус тэмцээнд Монголын эрэгтэй баг гурван удаа оролцож нэг алт, нэг мөнгө медаль хүртэж, нэг удаа дөрөвдүгээр байранд орж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment