Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ.
Ингэснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний хавьтал 0-18 насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох өндөр өртөгтэй шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийх боломжтой болжээ.
Шинжилгээгээр хүүхдүүд сүрьеэгийн халдварт өртсөн эсэхийг тодорхойлох, халдвар авсан тохиолдлыг сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хамруулах юм.
ХӨСҮТ-ийн лабораторид энэхүү сүрьеэгийн далд халдварын интерферон-гамма (IGRA) тодорхойлох шинжилгээг хийж байна.
"Иргэд өөрсдөө сүрьеэгийн халдвар авсан эсэхээ шинжлүүлээд, хэрэв халдвартай болох нь батлагдвал бактери унтаа байдалд байхад нь далд халдварын эмчилгээг хийлгэж сүрьеэгээр өвдөхгүй байх боломжтойг доктор Э.Оюунчимэг хэлж байв.
Манай улсад 2021 оны жилийн эцсийн байдлаар сүрьеэгийн нийт тохиолдлын хүүхэд эзлэх хувь 12.3 хувь болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл хүүхдийн сүрьеэгийн өвчлөл 2-3 дахин өндөр байдаг байна.