8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монгол дизель”, “Хүрд”, “Булигаар” зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв

2022-10-19 15:20:00

  •  
  •  
  •  

2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 187,304,756 төгрөгийн үнийн дүн бүхий 675,952 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол дизель” ХК (MDZ +14.97%), “Хүрд” ХК (HRD +14.95%) болон “Булигаар” ХК (MBG +12.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Төрийн банк” ХК (SBM -15%), “Тэнгэрлиг медиа групп” ХК (TNGR -11.43%) болон “Монос Хүнс” ХК (MFC -6.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,591 ширхэг нэгж эрхийг 14,303,259 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.6 хувиар буурч, 33,694.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,430,345,422,886 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл