8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-10-14 14:10:00

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулж, цагдаа, дотоодын цэргийн 38 анги, байгууллагын эрэгтэй 38, эмэгтэй 27, нийт 65 багийн 512 алба хаагч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө

Эрэгтэй багийн төрөлд "Тэргүүн байр"-ыг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар, "Дэд байр"-ыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, "Гутгаар байр"-ыг Дундговь аймаг дахь цагдаагийн газар эзэлсэн бол Эмэгтэй багийн төрөлд "Тэргүүн байр"-ыг Нийслэлийн цагдаагийн газар, "Дэд байр"-ыг Цагдаагийн ерөнхий газар, "Гутгаар байр"-ыг Ховд аймаг дахь цагдаагийн газар эзэллээ.

Тэмцээний багийн нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-ыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, “Дэд байр”-ыг Завхан аймаг дахь цагдаагийн газар, “Гутгаар байр”-ыг Ховд аймаг дахь цагдаагийн газар тус тус эзэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл