8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр 1,226 иргэн нүдний болор солиулах мэс засал хийлгэжээ

2022-10-14 10:02:00

Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөл (ЭМДҮЗ)-ийн энэ оны 01 дүгээр тогтоолын хүрээнд болор солиулах мэс заслын тусламж, үйлчилгээний төлбөрийн 70 хувийг Эрүүл Мэндийн Даатгал (ЭМД)-ын сангаас хөнгөлөх бол үлдсэн 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан. 

Улмаар болор солих мэс засалд ашиглагдах багаж хэрэгсэл, хагалгааны хүндрэлээс хамаарч ЭМД-ын сангаас 552,000 – 1,320,000 төгрөг, хос эрхтэнд мэс засал хийхэд 883,200-2,112,000 төгрөгөөр санхүүжүүлж байгаа аж.  

ЭМДҮЗ-ийн 01 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш нэг нүдний болор солиулах мэс засалд 1,172, хос эрхтэнд буюу хоёр нүдний болор солиулах мэс заслын тусламж үйлчилгээ авсан 54, нийт 1,226 даатгуулагч ЭМД-ын хөнгөлөлт эдэлжээ.

Эдгээр даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-ын сангаас 2.5 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад олгоод байна.

Дээрх төлбөрт мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүтээгдэхүүнд нийт эмчилгээ (мэс засал, мэдээгүйжүүлэг, сэрээх үйл ажиллагаа, эрчимт эмчилгээ)-ий хугацаанд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хэрэглэгдсэн бүх төрлийн мэс заслын хэрэгсэл, протез, ортопед өндөр өртөг бүхий болон бусад/, мэс заслын багийн зардал, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал бүгд багтана гэдгийг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment