Узбекистаны нийслэл Ташкентад жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн +78 кг-д зодоглосон ОУХМ А.Адьяасүрэн Литвын С.Жаблонскайтыг 2 минут 25 секундэд хоёр вазаригаар ялсан ч Кубын алдарт бөх И.Ортист 4 минут 22 секундэд гурван торгуулиар цэвэр дийлджээ. Олимпод нэг түрүүлж, хоёр үзүүрлэн, нэг гуравласан куба бүсгүй дэлхийн аваргын хошой алт, мөнгө, гурван хүрэл медальтай аж. Эрэгтэйчүүдийн +100 кг-д хүч үзсэн ОУХМ О.Цэцэнцэнгэл эхлээд хийлж, дараа нь Шинэ Зеландын К.Эндрюсыг 1 минут 4 секундэд цэвэр буулгаж аваад, гуравдугаар тойрогт дэлхийн аваргын хошой хүрэл медаль, Нидерландын Р.Мейерт 4 минут 41 секундэд гурван торгуулиар цэвэр ялагдан, үзэгчдийн суудалд шилжлээ. Ингэснээр алт, мөнгө, хүрэл, шагналт тавдугаар байр тус бүр нэгтэй манай баг дөрөвдүгээрт орсон бол өмнө нь Япон, Бразил, Узбекистаны баг бичигджээ. Харин хорватууд тавд орсон аж. "Ташкент-2022" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 82 орны 310 эрэгтэй, 261 эмэгтэй, нийт 571 жүдоч зодоглосон юм. Өнөөдөр тэмцээний сүүлчийн өдөр бөгөөд багийн барилдаан болно.
Манайхан дөрөвдүгээрт оров
2022-10-13 15:41:00