8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Энх-Амгалан: МҮИС гэдэг нэр МУИС-ийн оюуны өмч

2022-10-05 14:53:00

МУИС-ийн 80 жилийн ойн баярын хурал болж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг МУИС 80 жилийн түүхэнд бичиж үлдээсэн байна. МУИС өмнө нь Монголын үндэсний их сургууль гэж нэртэй байсныг 1992 оны Ардын их хурлын тогтоолоор өөрчилж, Монгол Улсын их сургууль гэж нэрлэсэн. Тэгэхээр МҮИС гэж нэр бол МУИС-ийн оюуны өмч. Энэ түүхийг хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тиймээс МҮИС гэдэг нэр МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой гэдэг шийдвэр гаргасан. Оюуны өмчийн маргаанд ялсан" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment