Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны H хэсгийн тоглолтод ур чадвараа сорин өрсөлдөхөөр өнөөдөр Тажикистан улсыг зорьж байн
Манай шигшээ багийн хөвгүүд Төв аймаг дахь МХБХ-ны бэлтгэлийн төвд тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хангасан юм. Ням гарагт бэлтгэлийн төвд МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Техникийн захирал МУГТ Б.Буман-Учрал нар зочилж 17 хүртэлх насны шигшээ багийн тамирчдад амжилтыг хүслээ.
Тус шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай, туслах дасгалжуулагчаар Ж.Баяртулга нар ажиллаж байна.
АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны H хэсгийн эхний тоглолт 10 дугаар сарын 05-нд 22.00 цагаас /УБ-ын цагаар/ Тажикистан, 10 дугаар сарын 07-нд 22-00 цагаас /УБ хотын цагаар/ Афганистан улсуудын шигшээ багтай тоглоно.