8o
Улаанбаатар хот
mobile menu

ТЭМБҮҮ гэж юу вэ?

2022-08-22 10:47:33

Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог/арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг/, гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм.

ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖИХ ВЭ?


• Халдвартай хүнтэй хамгаалтгүй бэлгийн хавьталд орох үед
• Халдвартай жирэмсэн эхээс урагт
• Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ


• Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх (хатуу яр) гарна.
• Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа (ихэвчлэн цавины булчирхай) цочиж томорно. Анус орчимд өргөн суурьт кондилома гарсныг шамбарам өвчинтэй андуурах нь бий. Төмсөг тээрхийн орчим тунгалагийн судсаар баялаг хэсэгт хатуу яр гарч тунгалагийн судасны зогшингшил болсноос хатуу хаван үүснэ. Тэмтрэхэд ямар нэгэн зовиур байхгүй.
• Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайрах шинж илэрнэ.
• Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарна. Мөн дотор эрхтэн, мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс, үе мөчийг гэмтээнэ.

-Тэмбүү өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болох уу?

-Болно. Энэ үед зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог. Энэ үеийг тэмбүү өвчний далд хэлбэр гэнэ.

-Эхээс урагт халдвар дамжсанаас ямар үр дагавар гарах вэ?

Тэмбүү өвчин урагт халдварласанаас зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэнэ

ҮҮНИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

Эмчилгээ: Үүсгэгчийн эсрэг өвөрмөц эмчилгээ
Хавсарсан халдвар байгаа эсэхийг шинжилж давхар эмчилнэ. Уг өвчнөөр өвдсөн хүмүүс хаана хандахаа мэдэхгүй байгаа бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
NES medical эмнэлэг нь тэмбүү өвчнийг бүх шатанд оношилж, эмчилж байна. Хэрвээ та тус өвчнөөр шаналж яваа бол NES medical эмнэлгийн эмч нарт хандаарай.

 95962236 90803636,

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment