8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа зургаан сараар бүрдүүлнэ

2022-07-21 12:00:00

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа зургаан сараар бүрдүүлэх ажлын явцтай танилцжээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас улсын эмийн нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Шадар сайдад танилцуулжээ. Өчигдрийн байдлаар Ковид-19 халдварт цар тахлын шалтгаанаар 519 хүн хэвтэн эмчүүлж байгаа ч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас өнгөрсөн оны мөн үеийн хэвтэн эмчлүүлэгчдийн 50 хувьтай тэнцэх буюу 10 мянга гаруй өвчтөнөөр тооцоолон эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж буй аж. Ингэснээр 21 аймгийн дөрвөн аймагт 91-ээс дээш хоног, үлдсэн аймгуудад 30-90 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдээлжээ.

Мөн дуслын шингэн болон шинж тэмдэгийн эсрэг эм, амилуулах тусламж, үйлчилгээний эм, хувийн хамгаалах хэрэгсэл 3-12 сарын нөөцтэй байгаа бол антибиотик, тариур, дуслын систем 2-6 сарын нөөцтэй хэмээн мэдээлжээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан ковидын үеийн гэлтгүй, бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа зургаан сараар бүрдүүлэхийг хариуцсан агентлагт даалгажээ. Мөн Шадар сайдын 2021 оны тушаалаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээр гаднаас эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байх үүрэг өгөгдсөн бөгөөд хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment