Энэ сарын эхээр АНУ-ын Лос-Анжелес хотноо “Asian World Film Festival” амжилттай болж өнгөрлөө. Азийн 50 гаруй улсын кино уран бүтээлчид “Golden Globe”, Emmy”, “Oscar” зэрэг нэр хүнд бүхий дэлхийн томоохон кино наадмуудад нэр дэвшээд байгаа кинонуудаа түмний хүртээл болголоо.
Тус наадамд жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглож, продюсерээр ажилласан “Бодлын Хулгайч” киног наадмын гол гурван үзвэрийн нэгээр урьж, оролцуулсан. Тус наадмаас “Бодлын хулгайч” кино “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртсэн байна. Мөн жүжигчин Б.Амарсайханыг тус кино наадмын Удирдах Зөвлөлийн Хүндэт гишүүнээрээ санал нэгтэй сонгож, батламж гардуулсан байна. Олон улсын хэмжээний, нэр хүнд бүхий энэхүү фестивалийн зөвлөлд монгол хүнд багтсанаар Монголын кино уран бүтээлчдийн үүд хаалгыг нээж буй юм.