8o
Улаанбаатар хот
mobile menu

Урлаг судлалын ухааны доктор, профессор Найдангийн Ганхуягт Ардын багш цол хүртээв

2022-07-06 13:44:01

Соёл, урлагийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор, профессор Найдангийн Ганхуягт Ардын багш цол хүртээв. Соёл, урлагийн салбарт тасралтгүй 40 шахам жил ажиллахдаа салбарын бодлогын шинэчлэлд түүчээлэн оролцож, мэргэжилтэн бэлтгэх, сургалтын заах арга зүйг боловсронгуй болгох, салбарынхаа гадаад харилцааг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, 10 гаруй жүжгийн зохиол, 40 гаруй өгүүлэл, нийтлэл туурвисан, тайз, дэлгэцийн олон арван бүтээл найруулан тавьж, авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэн төрүүлж, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлс болон соёл, урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү  Найдангийн Ганхуягт Ардын багш цол хүртээжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
л дашням гэж ардчиллын анхдагч нарын нэрсийг МАХН-д өгч ажлаас нь халуулж байсан урвагч шүү юүн гавьяат ??????
2022/12/09 202.21.97.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment