Засгийн газар өнөөдөр агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Энэ хүрээнд Засгийн газрын нөөц хөрөнгөөс МИАТ компанид 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.
МИАТ компани Франкпурт-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэж байна. Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан 7, 8, 9 дүгээр сард долоо хоногт 5 удаа нислэг үйлдэхээр нэмэлт санхүүжилтийг Засгийн газраас гаргаж байна.
МИАТ компани 4.5 сая ам.долларыг АНУ-ын экзим банкинд шилжүүлж, Боинг 767 онгоцоо өөрийн эзэмшил болгожээ. Ингэж өөрийн санхүүгийн нөөцийг онгоцны төлбөрт шилжүүлсэнээр санхүүжилт хүндэрч болзошгүй учраас Засгийн газар уг шийдвэр гаргасныг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэв.
Мөн дотоодын авиакомпаниудад 145 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно.