УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолоор хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.
Монголд эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх 0-18 насны хүүхдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 2023 оноос үе шаттай нэмэгдүүлэх,
- Эмчилгээний зардлыг төрөөс хариуцах боломжийг судалж 2022 онд багтаан Байнгын хороонд танилцуулах,
- Аймаг, сумын түвшинд хорт хавдрыг эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээнд шаардагдах тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2023 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгахыг чиглэл болгожээ.
Эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгийг 2023 оноос улсын төсөвт тусгаж, санхүүжүүлэхийг Сангийн сайдад даалгахаар тусгажээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжин баталлаа.