8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

2016-04-12 07:35:00

Өнөөдөр 2016.04.12 Мягмар гараг. Билгийн тооллын 6. Дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр. Өглөөний наран 07 цаг 09 минутанд мандан 20.38 минутанд жаргана.

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих хангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment