8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэгээн өглөө сайн байна уу?

2016-04-12 07:25:00

Нар уулын цаанаас  мандан Монгол оронд маань нэгэн өглөө айлчлан ирлээ. Энэ өдөр уншигч танд ч мөн амжилтыг бэлэгдсэн их ажлыг амжуулсан шинэ боломжийг нээсэн амжилтын өдөр байх болтугай.  Уншигч та шинэ өдрийг хэрхэн угтдаг вэ?  Арай өглөөд өөрийгөө хүчлэн байж босоод ажил сургуульдаа явдаг юм биш биз.  Ихэнхи хүмүүс дутуу унтсанаасаа ч юм уу эсвэл ажил сургуулиа өөрт хэтэрхий хүнд мэтээр хүлээж авдагаас шинэхэн өглөөг баллаж орхидог талтай. Тэгвэл та доорх мэдээллийг хэдхэн хормын зав гаргаад уншаарай. Өглөө бүрийг амжилт руу алхах нэг шат гэж төсөөлөн эрч хүчтэй угтаарай. Амьдрал сайхан шүү дээ.

Өглөөг эрч хүчтэй угтах энгийн аргууд:

Сэрээд л суниагаарай. Таны бие бүхэл шөнийн турш хэвтээ байрлалтай байсан гэдгийг бүү мартаарай.

Халуун зүйл уу. Зүгээр л халуун цай, кофе юу ч хамаагүй уугаарай.

Тэмдэглэл хөтөл. Өглөө сэрэнгүүт таны тархи, оюун ухаанд юу болж байна тэр бүгдийг тэмдэглэж ав

Амттай бас тустай зүйлийг ид. Уураг болон нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү тохиромжтой. Үүнд 5 минут л хангалттай.

Бясалгал хий. 5 минутын турш нүдээ аниад өөрийн амьсгалыг чагнаад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

Юм унш. 5 минут сонирхолтой зүйл уншихад таны тархи нойрноосоо сэргэнэ. Гадны киноноос харахад л өглөөний кофетой сонин уншиж суугаа харагддаг.

Бүжиглэ. Дуртай ая, дуугаа сонсож байгаад бага зэрэг бүжиглэхэд л болно.

Дуртай хувцсаа өмс. Олны анхаарлыг татсан өвөрмөц, хурц, тод өнгийн хувцас өмсөж болно шүү дээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment