8o
Улаанбаатар хот
mobile menu

“АРХИГҮЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГИЙГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-10-06 15:00:00

 

Монголын тэргүүн мисс шалгаруулдаг “Мисс Монголиа” тэмцээн шилдгүүдээ тодруулж,  наадмын тэргүүн миссээр Гавьяат жүжигчин, дуучин Д.Ширмэнтуяагийн охин Б.Аззаяа шалгарсан билээ. 2015 оны “Мисс Монголиа” тэмцээний Тэргүүн миссээр шалгарсан Б.Аззаяатай  ярилцлаа. 

 

-Юуны түрүүнд “Miss Mongolia” тэргүүн мисс болсонд баяр хүргэе?

 

-Баярлалаа.

-Тэргүүн мисс болсон тухайн үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач?

 

-Маш их хичээж оролцсон болохоор миний хувьд үнэтэй шагнал байлаа. Энэ титмийг олон жил мөрөөдсөн. Зорилгодоо хүрсэндээ маш их баяртай байна.

 

-Өмнө нь оролцож байсан гэж сонссон. Даагаа нэхээд тэргүүн мисс хүртлээ?

 

-Анх 2013 онд оролцож байсан. Тухайн үед "Авьяас мисс" болоод тусгай байр эзэлж байлаа. “Miss Mongolia”-д  хоёр удаа оролцож байж түрүүлсэн хүмүүс цөөнгүй байдаг. Би ч бас өөрийгөө тэдгээр хүмүүс шиг хүссэн зорилгодоо хүрлээ гэж бодсон. Бүх шалгуур дээрээ хамгийн сайн нь байхыг хүссэн, тэрэндээ ч хүрч чадсан. Маш их хичээсэн болоод тэр үү "Тэргүүн мисс" гээд нэрийг минь дуудахад нулимсаа барьж чаддаггүй юм билээ.

 

-Өөрийг тань мисс боллоо гэхэд олон нийт ааваар чинь овоглохоос илүүтэй МУГЖ Ширмэнтуяагийн охин гэж дуудаж байсан. Энэ танд ямар санагдсан бэ?

 

-Би өөрийгөө МУГЖ Д.Ширмэнтуяагийн охин гэдгийг нууж байсан. Тийм том хүний охин гэхээр том юм хүлээдэг. Тийм учраас аль болох ээж, эмээгийнхээ талаар нууж байсан. Харин Үндэсний телевизийнхэн мэдэж байсан юм билээ. Тэргүүн мисс гэж хэлэхдээ МУГЖ Д.Ширмэнтуяагийн охин гэж байсан.  

 

 

-Таны ээжийг тань монголын ард түмэн мэднэ. Харин аавыг тань тэр бүр хүмүүс мэддэггүй. Аавыгаа танилцуулаач?

 

-Аавыг минь Г.Баярбаатар гэдэг,  МАН-д ажилладаг. МУГЖ Чаминчулууны хүү.

 

 

-Олон нийт Г.Баярбаатарын охин гэхээс илүүтэй МУГЖ Д.Ширмэнтуяагийн охин гээд байхаар ямар санагддаг вэ?

 

 -Хүмүүс Баярмагнайгийнх гэхээсээ илүү Д.Чаминчулууных гэж ярьдаг. Манайхыг бас Баярбаатар гэхээсээ илүүтэй Ширмэнгийнх гэж хүмүүс хоорондоо ярилцдаг. Урлагийн хүмүүс болохоор хүмүүс манай өвөө, ааваас илүүтэй эмээ, ээж нараар минь илүү дууддаг. Ийм зүйлд багаасаа дасал болсон.

 

 

 

-СУИС-д сурдаг гэсэн ямар мэргэжилээр суралцдаг вэ?

 

 -Мюзиклийн ангид суралцдаг.

 

-Яагаад заавал урлагийн мэргэжлийг сонгох болсон бэ? Ээж, эмээгийн нөлөө их байв уу?

 

-Би багаасаа ээжийнхээ ажил дээр өссөн. Тийм болохоор урлагийн хүн болно гэж боддог байсан. Өөр мэргэжлийн хүн болно гэж төсөөлж байсангүй. Ээж маань намайг анхандаа урлагийн хүн болохыг зөвшөөрдөггүй байсан. Яагаад гэхээр урлагийн хүн ямар хэцүү ажил болохыг мэддэг болохоор тэгдэг байсан байх. Ээж минь эсэргүүцэж байхад эмээтэйгээ нийлж зөрсөөр байгаад урлагийн сургуульд орсон.

 

 

 

 

 

 

 

 

-Энэ жил төгсөх курсын оюутан гэхээр хаана ажиллах тал дээр бодсон зүйл байгаа юу?

 

-Би  драмын театрт орно гэж мөрөөддөг. Ээж чуулгад байгаа, эмээ минь драмын театрт байсан. Тийм учраас драмын театрт орохыг хүсдэг. Одоохондоо өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй байна. Тийм учраас гадагшаа мэргэжлээ дээшлүүлж сурахаар төлөвлөж байгаа. Төгсөж ирээд драмын театрт шалгалт өгнө гэсэн бодолтой байгаа.

 

 

-“Miss Mongolia”-д тэргүүн титэм хүртснээр цаашаа ямар тэмцээнд оролцох боломж нээгддэг вэ?

 

-“Miss International” тэмцээнд оролцох эрхийг эзэмшдэг.  "Miss International" тэмцээн нь дэлхийд зиндаагаар гуравдугаарт бичигддэг томоохон тэмцээн. Тэмцээн энэ сарын 17-ноос эхлээд финал нь  ирэх сарын 5-нд болно. Энэ тэмцээнд дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцох том тэмцээн.

 

 

-Найз залуу байгаа юу?

 

-Найз залуутай. Манай найз залуу СУИС-д жүжигчний ангид суралцдаг. Бид үерхээд хоёр жил болж байна. Нэг сургууль адилхан мэргэжилтэй болохоор бие биенээ ойлгоход дөхөм байдаг.  Манай найз залуу маш их мэдрэмжтэй. Жишээлбэл тайзан дээрх алхаа, өмссөн зүйл дээр хүртэл зөвөлгөө өгдөг. Миний энэ гаргасан амжилт  найз залуутай минь салшгүй холбоотой.    

 

 

-Олон нийт өөрийг тань янз бүрээр хүлээж авч байгаа. Олон нийтээс ирэх эерэг, сөрөг хандлагад бэлтгэлтэй байгаа юу?

 

-Ер нь сөрөг хандлага байдаг гэдгийг  мэддэг. Тийм учраас бэлтгэлтэй байгаа. Өмнө нь Ануг мисс болж байхад би тухайн үеийн тэмцээнд оролцож байлаа. Тэгэхэд сөрөг сэтгэгдэл маш их байдаг нь анзаарагдсан. Би хараад ямар аймар юм бэ гэж бодож байсан. Тийм сөрөг хандлагийг сөрөөд Ану өнөөдөр маш амжилттай явж байна. Тэр үед би ч бас ийм байх ёстой юм байна гэж өөрийгөө бэлтгэсэн. Одоо бол шантраад байх юм алга. Сайтуудад мэдээлэл гарснаас хойш сөрөг сэтгэгдэл их байна. Тэр сөрөг сэтгэгдлээс илүүтэй эерэг сэтгэгдэл байгаа учраас ямар нэгэн асуудал алга.

 

 

-Хоёр жилийн өмнө оролцож байсан тэмцээн энэ жилийн тэмцээн хоёрын хооронд ялгаа юу байв?

 

-2013 онд Ану, Батцэцэг, Дариа, Номин-Эрдэнэ  гэх мэт   мундаг охидууд оролцож байлаа.   Тэгэхэд шилдэг нь 20 гаруй охидууд шалгарч байсан. Тэр үед  туршлагагүй, насны хувьд хамгийн бага ньбайлаа.  Гэхдээ тэр үед орсон минь их зөв болсон. Яагаад гэхээр би тэр жилийн тэмцээнээс би маш их туршлага суусан. Тэгээд л тэр тэмцээнээс хойш өөрийгөө бэлдэж эхэлсэн.

 

-Багш тань хамгийн түрүүнд баяр хүргэж байсан?

 

-Би “Андра модель” менежментэд харьяалагдаад хоёр жил болж байна. Энэ тэмцээнд орох урам зоригийгХ.Бадамгэрэл багш маань өгч байлаа. Тэмцээний явцын үед маш үнэтэй зөвөлгөөг өгч байсан. Багш минь  өөрөө Монголын мисс, Топ модель мундаг хүн. Би багшийг хараад ийм мундаг хүн болно доо гэж боддог. Хүнд үлгэр дууриалал авдаг хүн гэж байдаг даа. Миний хувьд тэр хүн бол багш.

 

- Эмээ тань МУГЖ Чаминчулуун гэж олон түмэндээ хайрлагдсан мундаг хүн бий. Танай сургуульд эмээ тань багшлах ямар санагддаг вэ? Танай ангид хичээл ордог уу?

 

-Тэр их сонин мэдрэмж. Манайд ангид хичээл ордоггүй л дээ. Гэхдээ нэг дурсамж яримаар санагдлаа. "Торго модель" агентлагт эмээ тайзны ярианы хичээл ордог байсан. Манай эмээ их зөөлөн хүн. Харин хичээлд нь суусаны  дараа  шавь нартаа хатуу гэдгийг мэдэх их сонин санагдаж бас их айж  байсан. Анх удаа эмээгээ багшийн дүрээр "Торго модель" агентлагт харж байлаа. Харин дараа нь СУИС-ийн оюутнуудын хамгийн их айдаг багш нарын нэг бол манай эмээ байсан. Оюутнууд эмээгээс айдаг болохоор оюутнууд надаас эмээх нь ч бий.

 

 

-Анх загвар өмсөгч болоход хэн чамайг загварын агентлагт хөтлөж аваачиж байв?

 

-Загвар өмсөгч болохыг багаасаа мөрөөдөж байсан. Загварын талаар их судалдаг. Дэлхийн том мундаг моделиуд багаасаа загвар өмсдөг.  15 настайгаасаа загвар өмсөх нь хөгшиндөө ордог. Ер нь эрт эхэлж байж сайн модель болдог. Би оройтчихлоо гээд л ээжид хэлдэг байсан. Манайхан анх загвар өмсөх, урлагийн хүн болно гэхэд эсэргүүцэж дургүй байдаг байсан. Урлагийн биш өөр мэргэжилтэй бол гэдэг байсан. Манай ээж өөрөө олны танил хүн ямар хэцүү гэдгийг мэддэг болоод ч тэрүү намайг тэр тал  дээр ер нь дэмжээгүй. Тэгээд ээж дэмжихгүй байхаар нь эмээтэй хувилдаад Торгод орж байлаа. Одоо бол гэр бүлийнхэн маань хамгийн үнэнч дэмжигчид болсон. Одоо ээж минь хэлдэг “Миний охин бидний ямар нэгэн дэмжлэггүйгээр мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөлөө. Дараагийн тэмцээн уралдаанд нь тусалж дэмжинэ” гэсэн. Тэргүүн мисс болоход аав, ээж минь надаар маш их бахархсан.

 

 

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

 

-Урлагийн хүнд яг тийм чөлөөт цаг гэж гардаггүй. Жоохон зав гарах юм бол жүжиг, бүжгийн, дууны бэлтгэлээ хийдэг. Бүх цаг заваа дурлаж орсон мэргэжилдээ зориулдаг.

 

Ярилцсанд баярлалаа

Б.Пагма

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ichij amidar.
Tursun etsegee buur martaj ee ene. Duuchin Erdenetungalag bas aimaar tursun etsegee martsan
2016/03/05 103.17.108.42
narmandaa
tiim tom hunii huuhed genee kkkk
2016/01/06 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment