Өнөөдөр аргын тооллын 2016.04.09 Бямба гараг. Билгийн тооллын 2. Хаврын адаг луу сар. Долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран өглөөний 07 цаг 15 минутанд мандан 20 цаг 34 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр цэрэг татах, дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмдэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл, ам хэрүүл тэмцэл ирнэ.
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл, ам хэрүүл тэмцэл ирнэ
2016-04-09 11:29:00