8o
Улаанбаатар хот
mobile menu

“Улаан цэцэг” киноны орлогоор “Хавдаргүй эмэгтэйчүүд” төсөл хэрэгжүүлнэ

2022-03-09 14:03:15

“Монголын Эмэгтэйчүүдийн Хороо”-г 25 жил удирдсан, XX зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “УЛААН ЦЭЦЭГ” уран сайхны кино гуравдугаар сарын 8-нд нээлтээ хийлээ. Тус киног “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээсэн бөгөөд кинонд С.Удвал ахайтны амьдралыг өгүүлэхээс гадна ХХ зууны Монгол Улсын бодит түүхийг гаргах ажээ. Тодруулбал, Ядуу ардын өнчин охины ээдрээт хувь заяа хэрхэн эргэж, Монголын төр, нийгмийн зүтгэлтэн болсон тухай, хувийн амьдрал ахуйгүй мэт Монголын нийгмийн сайн сайхны төлөө, охид, эмэгтэйчүүд, утга зохиол, уран зохиолчдын төлөө хоёргүй сэтгэлээр “кино шиг амьдрал”-ыг туулж, зүтгэсэн тэрхүү хичээл зүтгэл тус кинонд дүрслэгдэхээс гадна гол дүрийн амьдралтай хамт тухайн үеийн ХХ зууны Монгол Улсын бодит түүх өгүүлэгдэх юм. Мөн тус киноны орлогоор 2022 онд “Хавдаргүй эмэгтэйчүүд” сэдвийн хүрээнд эрүүл мэндийн төслүүд хэрэгжүүлэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment