8o
Улаанбаатар хот
mobile menu

Зохиолч Б.Шүүдэрцэцэгт МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртээв

2022-03-08 12:54:13

Зохиолч Б.Шүүдэрцэцэг бүтээлдээ орчин үеийн монгол хүний дүр төрх, залуучуудын хүсэл мөрөөдлийг хөнддөг байсан бол сүүлийн үеийн бүтээлүүддээ Монголын түүхэн хатдын сэдвээр илүү бичих болсон. Тэрээр саяхан “Хотулун гүнж” тулаант уран сайхны кино төслөө амжилттай хэрэгжүүлэн нээлтээ хийгээд байгаа. Туульсын зохиолын төрлөөр олон арван бүтээл туурвиж, “Домогт Ану хатан”, “Хотол цагаан гүнж”, “Уулсын домог Хотулун” тэргүүтэй томоохон хэмжээний зохиолуудаараа Монголын түүхнээ тодорсон баатарлаг, хүчирхэг монгол хатдын дүрийг товойлгон гаргаж, өнөөгийн охид, эмэгтэйчүүдэд урам зориг, үлгэр жишээ авахуйц даацтай бүтээлүүдийг туурвиж байгаа, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн сэдвээр олон нийтийн анхаарлыг татсан нийтлэлүүд бичиж, нийгмийн оюун санааны амьдрал, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулж буй жинтэй хувь нэмрийг нь үнэлэн зохиолч, “Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал Баатарсүрэнгийн Тогтохбаяр /Шүүдэрцэцэг/-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Яана даа...
Монголын уран зохиолын хэмжүүр ингэтлээ унасан гэж үү... Эсвэл гавьяат цолын нэр хүнд ингэтлээ шороодчихов уу...
2022/03/09 192.82.66.181