МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ринген дэх ээлжит тулаанаа өчигдөр хийж хүнд цохилтоор өрсөлөгчөө буулган авсан байна. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Азербайжаны Рауф Агаев байсан юм. Ингэснээр мэргэжлийн бокст 3-0 гэсэн амжилттай болж байгаа юм.
Тэрбээр тоглолтын дараагаар "Дэмжиж тусалсан та бүхэндээ баярлалаа. Ямар ч бэртэл гэмтэлгүйгээр мэргэжлийн боксын гурав дах тулаанаа хийж хожлоо. Багшгүй байж өөрсдийнхөө тактикаар л ринген дээр гарсан тул тиймхэн байлаа. Энэ амжилтыг доош нь унагалгүй улам ахиулахын тулд хичээх болно. Хөдөлгөөнтэй, зальтай тамирчинтай тоглолт хийлээ. Дэмжсэн бүхий л монголчууддаа баярлалаа. Цаашид хичээх болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.