Чихрийн шижин өвчний үед хоолоор авах илчлэгийн хэмжээг зөв тооцоолох нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл хоолоор авч буй илчлэг бие махбодын хэрэгцээнд зарцуулж байгаа илчлэгтэй тэнцүү байх шаардлагатай .
Зөв хооллох зарчим
Өдөр бүр тогтмол цагт тохиромтой хэмжээгээр хооллох
- Хоол хоорондоо 2-3 удаа хөнгөн хоол , зууш идэх
- Хэт их идэхгүй , их өлсөхгүй байх
- Элсэн чихэр , зөгийн бал зэрэг энгийн нүүрс уснаас зайлс хийх
- Өдөрт бага багаар ойрхон хооллох
- Өдөр бүр 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс зохистой хэмжээгээр идэж хэрэглэх
- Хэвийн биеийн жинг хадгалах
- Эслэг ихтэй хоол идэх
- Амьтны гаралтай өөх тос холестролын хэмжээг багасгах
- Архинаас аль болох татгалзах
- Дасгал хөдөлгөөнийг идэвхитэй хийж , явган явах
Чихрийн шижин өвчний үеийн зөвшөөрөх хүнс
Хар гурил , хөц будаа , гурвалжин будаа арвайн гурил , эрдэнэ шиш , хар талх , үхэр адууны өөхгүй хар мах , дүфү , өндөг , загас , тахианы мах , бүх төрлийн шинэ ногоо , ургамлын тос , шар буурцаг гүнждийн тос болон оливын тос , цагаан идээ , бүх төрлийн шинэ жимс жимсгэнэ хэрэглэнэ .