8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино энэ сарын 18-наас үзэгчдэд хүрнэ

2022-02-17 10:00:00

 Монголын кастингийн “Chance” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн зохиолчийн бүтээлээр уран сайхны кино хийжээ. Тодруулбал, Алдарт Мар Ташимович Байджиевийн "Дуэль" зохиолыг урлаг судлаач нэрт орчуулагч Хо.Нацагдорж хөрвүүлэн олон түмний хүртээл болгосон бөгөөд 1973, 1985 онд Хүүхэд залуучуудын театрт хоёр удаа тоглогдсон аж. Тэгвэл “Chance” агентлаг "Дуэль" бүтээлийн албан ёсны эрхийг авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь тус агентлагийн захирал Б.Нарантуяа ажиллаж, гол дүрүүдэд жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, П.Анхбаяр, мисс, загвар өмсөгч Н.Ану нар тоглосон юм. Сонирхуулахад, Хүний амьдралын нандин чанар, хайр дурлал, сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино энэ сарын 18-нд буюу нөгөөдөр нээлтээ хийх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment