8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ оны эхний сарын байдлаар 540 иргэн 44 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ

2022-02-08 13:00:00

2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 540 иргэнд 43.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг олгосон байна.

Ипотекийн зээлийг:

  • 2017 онд 6,026
  • 2018 онд 3,909
  • 2019 онд 4,815
  • 2020 онд 5,594
  • 2021 онд хамгийн их буюу 13,292 иргэн тус тус авчээ.

УИХ-аас 2021 оны 12 дугаар сард Цар тахлын хуулийг дахин хагас жил сунгасан тул ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулж эхэлсэн юм.

Өнгөрсөн сард ээлжит бус чуулганаар цар тахлын хуулийг дахин хэлэлцэж 2022 оныг дуустал сунгасан ч ипотекийн зээлийн эргэн төлөлтийг мөн он дуустал сунгаж болох эсэх шийдвэр Төв банкнаас гараагүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment