8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ХӨСҮТ-д ажиллаа.

2016-04-05 15:05:00

Улаанбурханы өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан долоо хоног бүр ийнхүү шуурхай хурал хийж байна. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар мөн ажиллаж тодорхой үүрэг чиглэлийг өгсөн билээ.

Харин өнөөдөр төрийн нарийн бичгийн дарга С. Ламбаа ХӨСҮТ-д ажиллаж  ээлжинд гарч байгаа эмч сувьлагчдын хүрэлцээг дахин нэмэгдүүлэх, ёэхээн амьдруулах тасагт  амьсгалын аппрат, хяналтын монитор зэргийг шуурхай нийлүүлэх шаардалтай байна гэсэн ХӨСҮТ-ийнхөний санал хүсэлтийг хүлээн авлаа. Үүний зэрэгцээ Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ХӨСҮТ-ийн мэргэжилийн эмч нарийн багийг дүргийн эмнэлэгүүдэд тогтмол очиж Улаанбурхан өвчнийг хэрхэн оношилж эмчилж байгаад хяналт тавин ажиллах чиглэл өглөө. Ингэснээр өвчлөлийн улмаас ХӨСҮТ-д ирж байгаа ачаалалыг  багасгаж дүүргийн эмнэлэгүүд хоёр дахь шатлал дээрээ  өвчнийг оношилж эмчилэх ажил эрчимжинэ гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 636 хүн хэвтэн эмчлүүлж байгаагын 466 нь халдварт өвчний улмаас. Үүний 430 нь Улаанбурхан өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна.

Засгийн газрын 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах талаар хэлэлцэн 159 –р тогтоол  гарган  өвчлөл өндөр бүртгэгдэж байгаа 18-30 насныхны нэмэлт дархлаажуулалтад шаардагдах зардал болох 948 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гарган дархлаажуулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ зардлаар 627 500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгслийн хамт авна. 3 дугаар сарын 17-нд НҮБ-ын Хүүхдийн санд вакциныг албан тоотоор захиалж, яаралтай нийлүүлэх арга хэмжээг авахаар болсон. 350 сая төгрөгөөр  шаардалгатай тоног төхөөрөмжүүдийг цаг хугацаа алдалгүйгээр шууд худалдан авалтаар зохион байгууллахаар ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment