8o
Улаанбаатар хот
mobile menu

ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ

2016-03-25 14:47:00

Монголын өрхийн анагаах ухааны  мэргэжилтнүүдийн холбооны  салбар зөвлөлийн дарга нарын VIII зөвлөгөөнөөр өнгөрсөн жилд хийж хэрэгжүүлэсн ажлын тайлан, ирэх  онд хийх ажлын өлөвлөгөөөгөө хэлэлцэж тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэх зорилгоор  өнөөдөр уулзаж  ярилцлаа.

Өнгөрсөн онд  холбооноос олон арга хэмжээ зохион байгуулж нийгмийн даатгалын байгууллагын хөнгөлөлттэй эм зардаг эмийн сангийн гурвалсан гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж  ажилласны үр дүнд  өрхийн эмч нарын хөнгөлөлттэй  эм бичихэд гардаг тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлснээс гадна сургагч багш бэлтгэх сургалт, менежментийн сургалт, багц цаг олгох тасралтгүй сургалт, бүсийн сургалт онол практик эрдэм шинжилгээний  бага хурлыг зохион байгуулж  өрхийн эмч нараа өргөнөөр хамруулж чадсан байна.   

Холбооноос зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа оролцож тус яамнаас бодлогын түвшинд өрхийн эрүүл мэндийн талаар баримтлаж буй бодлого чиглэл, УИХ- ын хаврын чуулганд хэлэлцэгдэх “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар холбогдох мэдээллийг өглөө.

Тус холбоонд 21 аймаг, найман дүүргийн 228 өрхийн  рүүл мэндийн төв, нэгдсэн үйл ажиллагаагаа явуулдагаас гадна  аймаг дүүрэг бүрт салбар зөвлөлтэй түүгээрээ дамжуулан  өрхийн эрүүл мэндийн  төвийг хөгжүүлэхэд мэрэгжил арга зүйгээр ханган шийдвэр гаргах түвшинд  хамтран ажилладаг байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment