Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 262 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 158 нь Улаанбаатар хотод, 100 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 4 тохиолдол батлагдсан байна.
Мөн коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй.
Гэрийн хяналтад 4711 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2583 иргэн байна.